Шууд Chart

“Сэлэм загас”-ууд медалийн ургац хураав

2019-04-16 15:28:44

2019 оны 4 дүгээр сарын 11-13-нд болсон усанд сэлэлтийн Монгол Улсын өсвөр үе, идэрчүүдийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчид амжилттай оролцож, 29 алт, 9 мөнгө, 2 хүрэл, нийт 40 медаль авчээ.

Гаргасан амжилтыг дурдвал, спортын мастер Б.Жүрмэд 14 алт, 2 мөнгө, спортын мастер Т.Үжин 8 алт, 1 хүрэл, Э.Эрхэс 7 алт, 3 мөнгө, М.Тулуй 2 мөнгө, 1 хүрэл, М.Анужин 2 мөнгөн медаль хүртсэн байна. Спортын мастер Б.Жүрмэд 1500 м өврөөр даллах сэлэлтийн төрөлд Монгол Улсын рекордыг шинэчилсэн бол Э.Эрхэс 9-11 насны хөвгүүдийн 5 рекордыг шинээр тогтоожээ.

“Сэлэм загас”-ууд багийнхаа дүнгээр оролцсон 18 клубээс 2-р байрыг эзэлсэн. Энэ амжилтын цаана тус клубийг дэмждэг эцэг эхчүүдийн дэм тус их байгааг “Сэлэм загас” клубийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Х.Батболд тэмдэглэж байна. Байгуулагдаад 5 жил болж байгаа “Сэлэм загас” клубт спортын мастер Б.Жүрмэд, Т.Үжин, Э.Эрхэс нарын Монголын усанд сэлэлтийн ирээдүйтэй тамирчид суралцдаг юм.

Өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Сэлэм загас” клубийн багш Х.Батболдыг Монголын Усан спорт сонирхогчдын холбоо өөрийн дээд шагнал “Усан спортын алдар” одонгоор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Азийн хүүхдүүд- 2020” олон улсын хүүхдийн спортын VI их наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцох Монголын баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар сонгосон байна.








“Сэлэм загас”-ууд медалийн ургац хураав  
Үзсэн: 1903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй