Шууд Chart

Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм.

2019-04-19 09:00:16

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд болж байна. 

Уржигдар болсон Бүх оддын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Сагсан бөмбөгчдөөс төрсөн цөөхөн гавьяат цолтоны нэг болох Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм.

Ш.Энхийн-Од цагариган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов.

Гавьяатын бага хүүгийн ур чадвар Спортын төв ордонд цугласан олонд том бэлэг барьсан. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсчээ.

Ц.Шаравжамц цагариган дээрээс довтлох тэмцээний дархан аваргуудын нэг байсан юм.

16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” багийн бүрэлдэхүүнд багтаж, дээд лигийн анхны улирлаа эхлүүлж буй нь энэ юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм.  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй