Шууд Chart

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ажиллаж байна

2019-04-19 10:01:31

“Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт ОХУ-ын Халимагийн нэрт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байна.

Биет бус соёлын өв тээгч О.Цагаанзам гуай ойрадын баатуд овгийн хүн аж. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг гэнэ. Ургийн нэр нь Хар тул орос хэлээр Каруев гэж дууддаг байна. Халимагийн Ардын жүжигчин, Монголын “Алтан гадас” одонт түүнтэй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн  дуучин, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцаж байгаа гэнэ.

Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны (оросоор Малодербетовский район) Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийжээ.

 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ажиллаж байна  
Үзсэн: 2755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 20:31
hezee garah ve?
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 09:54
Ики бухус гэдэг нь Их буха гэдэг монгол нэршлийг оросжуулсан нэр юм.

Бидэнтэй нэгдээрэй