
Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын зах зээлд арилжин, томоохон төслүүдэд зарцуулж байгаа.
Одоогоор Чингис бондын мөнгөнөөс 230 гаруй сая ам.доллар үлдсэн бөгөөд уг мөнгийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилго бүхий экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Чингис бондын мөнгө үндсэндээ зарцуулагдаж дуусах юм.
Эргэн төлөлтийн тухайд, манай улс 2018 он хүртэл уг бондын хүүнд жил бүр 72 сая ам.доллар төлж, тухайн ондоо үндсэн төлбөрийн 500 сая ам.долларыг шилжүүлнэ. Үлдэгдэл нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөх юм.
Чингис бондын мөнгөний хуваарилалт бүрэн хийгдсэн | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.