Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2019-04-21 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 17. Адъяа гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй