
Тэмээн хяруул Африк тивд амьдардаг, нисдэггүй, том биетэй шувуу юм. Тэмээн хяруулын өндөг нь шувууны аймаг дотроо хамгийн томд тооцогдоно.
Түүнчлэн тэмээн хяруул хамгийн хурдан гүйдэг шувуу. Тэмээн хяруул нь урт хүзүү, урт хөлтэй, жижиг толгойтой амьтан. Эр нь хар өнгийн өдтэй, эм нь бор саарал өнгөтэй.
Эр, эм хоёул далавч болон сүүлэндээ цагаан өдтэй байдаг аж. Эр тэмээн хяруул 1.8-2.7 метр өндөр, 135 кг жинтэй ба эм нь арай жижиг 1.7-2 метр өндөр байдаг. Тэмээн хяруул нь цагт 65 км хүртэл хурдлах чадвартай.
Зэрлэг тэмээн хяруул бол өдөртөө эм нь өндгөө дарж арчлах ба эр нь шөнөдөө энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Энэ амьтан дунджаар 30-40 жил насалдаг байна. Өндөг нь 15-20 см урттай, 1.7 кг жинтэй. Насанд хүрсэн хүн дээр нь зогсоход хагарахгүй бат бөх хальстай байдаг ажээ.
Тэмээн хяруулын тухай хүмүүсийн тэр бүр мэдэхгүй сонирхолтой баримтуудаас хүргэе.
1.Өөрт нь аюул тохиолдох үед элсэнд толгойгоо булан хөдөлгөөнгүй овгор чулуу мэт хэвтэж, дайснаа хуурч чаддаг.
2. Нэг өндөг нь 12 ширхэг ердийн өндөгтэй тэнцдэг.
3. Тэмээн хяруулын өд бороонд нордоггүй.
4. Жирийн амьтдын нүднээс тав дахин том нүдтэй.
5. Ангуучлах болон хоолоо олж идэхдээ хачин жигтэй хөдөлгөөн хийж гүйдэг байна.
6. Эр тэмээн хяруул сүрэгтээ аюул тохиолдох үед арслангийн архиралт мэт дуу гаргаж дохио өгдөг.
Тэмээн хяруулын өндөг маш бат бөх хальстай | ||
Үзсэн: 5952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.