Шууд Chart

МҮОНРТ хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

2019-04-22 12:23:33

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИОГИЙН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ, MNB СПОРТ СУВАГ БАЙГУУЛАГДСАНЫ 1 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ВОЛЕЙБОЛ, САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Тэмцээний зорилго: Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой, MNB спорт байгуулагдсаны 1 жилийн ойд зориулан нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын нөхөрлөл холбоог бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхэд тэмцээний зорилго оршино.

Тэмцээн зохион байгуулах байгууллага:

  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хамрах хүрээ:

  • Хэвлэл мэдээллийн байгууллага /Сонин, телевиз, радио, сайт гэх мэт/

Тэмцээн зохион байгуулах хугацаа, газар, шүүгчийн бүрэлдэхүүн:

  • Тэмцээнийг 2019 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд зохион байгуулна.
  • Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж явуулна.

Зохион байгуулалт, дүгнэх журам:

  • Баг тамирчид тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна.
  • 1 баг 8 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • Тэмцээнд оролцох багийн мэдүүлэгт овог, нэр, нас, биеийн өндөр, регистрийн дугаар, хувийн дугаар, тоглогчийн үүрэг, эрүүл мэндийн байдал зэргийг заавал бичсэн байх бөгөөд мэдүүлгийг компьютерээр шивсэн байна. Тамирчид ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирнэ. /Сүүлийн 3 сар тухайн байгууллагад ажилласан байх/
  • Багууд нээлтийн үйл ажиллагаанд барих байгууллагын лоозонтой ирнэ.
  • Багуудын мэдүүлгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний 18.00 хүртэл mnb.hrcs@gmail.com хаягаар хүлээн авна.

Жич: Дээрх хугацаанаас хойш мэдүүлэг авахгүй, хугацаа хоцорсон багийг оролцуулахгүй болохыг анхаарна уу. 

  • Мэдүүлгийн хуудсанд багийн дасгалжуулагч болон багийн ахлагчийн утасны дугаарыг бичиж ирүүлнэ.
  • Байгууллагын үндсэн бус гадны тоглогч оролцуулсан тохиолдолд тухайн багийг тэмцээнээс шууд хасна.
  • Тэмцээнд оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд /Сонин, телевиз, радио, сайт гэх мэт/ тэмцээний болон тэмцээний ивээн тэтгэгчийн талаарх мэдээллийг өөрийн сувгаар нэг, нэг удаа мэдээлэх үүрэг хүлээнэ. 

Техникийн зөвлөгөөн:

  • Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны 15.00 цагт МҮОНРТ-ийн төв байранд шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан зохион явуулж, сугалаа сугалуулан, тоглолтын хуваарь гаргана.

Шагнал урамшуулал:

Волейбол

1-р байр: Өргөмжлөл, Алтан медаль, 2,000,000 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, Мөнгөн медаль, 1,500,000 төгрөг

3-р байр: Өргөмжлөл, Хүрэл медаль, 1,000,000 төгрөг

ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-дыг шагнаж урамшуулна.

Сагсан бөмбөг

1-р байр: Өргөмжлөл, Алтан медаль, 2,000,000 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, Мөнгөн медаль, 1,500,000 төгрөг

3-р байр: Өргөмжлөл, Хүрэл медаль, 1,000,000 төгрөг

ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-дыг шагнаж урамшуулна.

Эрэгтэй эмэгтэй баг тус бүрт дээрх шагналыг олгоно.

Тэмцээний талаар мэдээлэл авах, холбоо барих утас: 96961177, 88111832, 96961155

МҮОНРТ-ИЙН СПОРТ ХАМТЛАГ


МҮОНРТ хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй