Шууд Chart

Үзэмний шүүс юунд сайн бэ

2019-04-27 11:29:50

Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй. Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж, дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.

Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.

Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.

Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.


Үзэмний шүүс юунд сайн бэ  
Үзсэн: 9682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 10:04
Нэгэн бизнес нөхөр баахан үзэм оруулж ирждээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 08:10
гэхдээ гадуур зарж байгаа үзэмний шүүм бол нил сахар ш дээ. хог хог. манай нөхцөлд өдөрт 1,5 кг усан үзэм иднэ ч гэж юу байхав. ямархуу ногоо, жимс манайд зарагдаж байгааг хүмүүс гадарлаж байна уу үгүй юу?
PIZDYEC [127.0.0.xxx] 2019-04-27 22:37
ENE UZEMTEI BOOV MOOV HIIHEE BOLIMOOR YUMAA HAMAG SHUD BAIHGUI BOLLO DANDAA SHOROO CHULUUTAI BAIHIIMN TER UUTTAI UILVERIIN BUGDEEREE
xa xa xa [127.0.0.xxx] 2019-04-27 21:16
....өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 16:44
баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 16:43
biyd ih tustai ed bgaam. humuus ter bur meddeggui

Бидэнтэй нэгдээрэй