Шууд Chart

Биднийг аажмаар үхэлд хүргэдэг 12 хүнс

2019-04-29 09:37:15

Бидний хэрэглэж байгаа зарим хүнс хүнийг аажмаар үхэлд хүргэдэг гэдгийг та мэдэх үү? Урт удаан хугацаанд тогтмол хэрэглэснээр хүний биед сөргөөр нөлөөлж улмаар үхэлд хүргэх аюул дагуулдаг өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг уншигч танд танилцуулж байна. Хэрэв та дараах хүнсийг хэрэглэдэг бол одооноос татгалзаж эрүүл мэндээ бодоорой.

1.	Улаан лоолийн лаазалсан соус нь өөртөө маш онцгой шинж чанарыг агуулдаг. Энэ нь элсэн чихэр болон натри бөгөөд удаан хугацаанд байнга хэрэглэснээр чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчлөл, шүд цоорлыг бий болгох эрсдлийг дагуулдаг гэнэ. Иймд та аль болох лаазалсан улаан лоолыг хэрэглэхээс татгалзаарай.

2.	Хийжүүлсэн ундаа нь эрүүл мэндийн дайсан гэдгийг та бид бэлхнээ мэдэх билээ. Гэвч хэрэглэсээр. Үний гол нууц нь найрлага бөгөөд сахар, хүнсний будагч бодис тогтворжуулагч бодисын агууламж ихтэй. Мөн кофейны агууламжтай. Элсэн чихэргүй хувилбаруудад нь ч чихэр агуулагддаг. Иймд та бүхнийг аль болох гэрийн нөхцөлд жимсээр ундаа хийн ууж байхыг зөвлөе.

3. Утсан хиам, гахайн мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүний агууламжид нитрат, амт оруулагч бодис их. Эдгээр нь хавдар, чихрийн шижин үүсэх эрсдийг нэмэгдүүлж байдаг. Цаашлаад хүний зан авир болон хүүхдийн сурах үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

4. Ургамлын тос нь та бидний өдөр тутмын хэрэглээ. Харин энэ нь зүрх судасны өвчин таргалалт, хорт хавдар, Алцгеймерийн өвчин үүсгэж болох аюултай хүний биед шингэдэггүй транс тосны агууламжтай ажээ.

5. Маргарин нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бүтээгдэхүүний нэг. Энэ нь устөрөгчтэй хүнсний ногооны тосоор хийгдсэн цөцгийн тосны хамгийн муу хувилбар. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэх орц найрлага ихээр агуулагдагсан байдаг. Иймд та бүхэн аль болох эрүүл хүнс хэрэглэж заншаарай.

6.	Чипсэнд амт үнэр оруулагч болон төмсийг тосонд шарахаар үүсдэг акриламид хэмээх аюултай бодис агуулагддаг. Энэ нь хорт хавдар, түрүү булчирхайн хавдар шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.

 

 7.	Савласан саладанд их хэмжээний чихэр, фруктозын агууламж өндөр байдаг аж. Гэрийн нөхцөлд эрүүл хүнсээр салад хийж идэх нь зөв алхам юм.

8. Нэг сав чихэр орлуулагч нь 12кг чихрийг орлодог аж. Таны мөнгөнд хэмнэлттэй ч эрүүл мэндэд мөн л асар сөрөг нөлөөтэй. Идэх дуршлыг эрс нэмэгдүүлдэг нь таргалалт зүрх судасны өвчин үүсэх өндөр эрсдэл дагуулдаг.

9. Архи нь хүний эрүүл мэндэд ямарч ашиггүй бөгөөд асар их илчлэг агуулдаг. Шигэн алдалт, элэгний хатуурал, жин нэмэх, сэтгэл гутрал, арьсны зарим нэг эмгэг үүсгэдэг.

10.	Боловсруулсан гурилаар хийсэн цагаан талх нь цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг ба  энэ нь таргалалт үүсэх, бамбай булчихрайг үрэвсүүлэх шалтгаан болдог ажээ. Буудайн гурилыг химийн аргаар боловсруулж байж сая цагаан өнгөтэй болдог бөгөөд энэ үйл явцад уураг, шим тэжээл витаминууд үгүй болдог.

11. Сүү сүүн бүтээгдэхүүнийг 2 ба түүнээс дээш хоног хадгалан хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнд тогтворжуулаг бодис болон бусад төрлийн химийн бодис агуулагддаг учир удаан хугацааны хадгалах боломжийг бий болгодог ч бас л таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг.

12. Эцэст нь мэдээж түргэн хоол. Амттай хямхан мөн хаа сайгүй байдаг. Хэдий тийм ч будагч, тогтворжуулагч бодис, сахар болон бусад нэмэлт химийн бодисоор баялаг. Түргэн хоол нь чихрийн шижин, хавдар, сэтгэц болон таргалалт, зүрх судасны өвчин үүсгэх аюултай.


Биднийг аажмаар үхэлд хүргэдэг 12 хүнс  
Үзсэн: 5777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 16:02
Арайядан
saran [127.0.0.xxx] 2019-04-30 14:01
end mash shan tailbartai medeelel oruuljee.bi delhiin jishgeer hogjij amidrah uchirtai.deer uesee mah guril ideed odii hursen gedeg oigoltoosoo buren salaad hogjilteigee huluu niiluuleh heregtei.heregtei medeelel tawij bgaa negendee tun hundetgeltei handaj surtsgaaya
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 10:25
Их идэх сайнгүй ч үнэн л дээ ядаж л хөлсөө гартал ажил хийж байвал юуг ч шингээгээд л гарна За тэгээд хөдөлгөөн багатай үед бага идэж идэхдээ хоолоо магтаж энеригжүүлж ид гээд байгаа шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 09:42
одоо идэх хоол олдохгүйнээ үнэн худал нь мэдэгдэхгүй их л бичих юмдаа
зочин [127.0.0.xxx] 2019-04-30 09:17
сүүлийн үед fec-ээр болон бусад мэдээллийн хэрэгсэлээр хоол ундаа их м уулах боллоо өдий хүртэл хүн ард өөртөө ямар хоол унд идвэл зохидогыг бүгд бараг мэддэг болсон байх ийм учраас иддэг хоол ундаараа битгий оролдоод байгаач ингэж бичээд байгаа хүмүүс өөрсдөө хамгийн түрүүнд өвчин тус ах байх шүү......
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 03:14
suun buteegdekhuuniig USA d lab myy l geed baina shuu,sayhan khodood khuchtei ubduud emnelegt ochtol /USA/ d suun dekh lactose khodoodond myy gesen,bas coffee,arkhi dars,glutentei buteegdehuunuud ,aspirin,ubchin namdaakh emnuud khodoodnii khaniig khuchtei tsochruulj urubsuuldeg gesen,tsaashlaad sharh ,khabdar geh met,neg urubsuj ubdsun khodood edgereh ni udaan bain bain emneleg yabaad l baijiina,too sad
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:26
Бүхэл үр гээд байна. Бүхлээрээ байдаг үр тариан бүтээгдэхүүн. Бүх төрлийн будаанууд орно. Шар, цагаан, гурвалжин, хошуу гээд л. Биед бүрэн шингэхгүй гадагшилдаг учир ашигтай байдаг болов уу. Түүнээс ялгаагүй л нүүрс усны агууламж өндөр шүү дээ. Дэлхий нийтээрээ сүүлийн үед бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хандлагатай болсон. Боловсруулсан гурил болохоор биед шингэх нь удаан, удаан хугацаанд гадагшилдаг. Тиймээс биед үзүүлэх нөлөө арай их. Тэгэхээр нэмэлт чихрийн хэрэглээг л хянах нь чухал болж байна. Чихрийг шууд байдлаар хэрэглэхээс аль болох зайлсхийх. Бидний ихэнх хэрэглэдэг хүнсэнд чихэр үндсэн ба нэмэлт байдлаар ороод ирдэг. Талх, боов, амтлагч, ундаа гээд л. Дан байдлаар нь хэрэглэвэл нас биед хүрсэн хүнд өдөрт 9 цайны халбага буюу 36 гр-с илүү хэрэглэвэл аюултай. Эдгээр аюултай гээд байгаа хүнсийг хааяа хэрэглэхэд зүгээр шүү дээ. Хоол хүнснээс байнга авч байгаа тун дотор чихэр, давс, химийн бодисны эзлэх хувийг анхаарч хэрэглэх л чухал. Өөрөөр хэлбэл юу идэж байгаага мэдэх
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 21:14
нь чухал. Монголчууд өмнөх нийгмүүдэд амьдарч байсан шигээ идэх хүнсэндээ тоомжиргүй хайхрамжгүй хандаж болохгүй цаг иржээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө боловсорч, иргэнших хэрэгтэй. Адаглаад хүнснийхээ шошгыг хальт ч гэсэн хардаг байх. Илчлэг, нүүрс ус, тос, уураг гэсэн үндсэн хэдэн мэдээлэл дээр бусад химийн найрлагыг нь анхаарч сурах хэрэгтэй байна. Хоолныхоо цэсийг баяжуулах нь зөв. Гэхдээ хяналттай л бай. Тэгэж сур. Өнгөрсөн зуунд дан мах гурилтай ноцолдоод ч бид ракнаас ангид байж чадаагүй шүү дээ. Тэхээр амьдралын зөв дэглэм, цэгцтэй хэрэглээ чухал. Бид байр саванд ороод хөдөлгөөн их хоригдож байна. Тэгвэл бид дасгал хөдөлгөөнийг зохиомлоор хийж энэ талын дутагдлаа нөхөж болно. Идэх юмаа санаа зовохгүй хяналттай ид. Харин түүнийгээ шингээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:26
Бүхэл үр гээд байна. Бүхлээрээ байдаг үр тариан бүтээгдэхүүн. Бүх төрлийн будаанууд орно. Шар, цагаан, гурвалжин, хошуу гээд л. Биед бүрэн шингэхгүй гадагшилдаг учир ашигтай байдаг болов уу. Түүнээс ялгаагүй л нүүрс усны агууламж өндөр шүү дээ. Дэлхий нийтээрээ сүүлийн үед бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хандлагатай болсон. Боловсруулсан гурил болохоор биед шингэх нь удаан, удаан хугацаанд гадагшилдаг. Тиймээс биед үзүүлэх нөлөө арай их. Тэгэхээр нэмэлт чихрийн хэрэглээг л хянах нь чухал болж байна. Чихрийг шууд байдлаар хэрэглэхээс аль болох зайлсхийх. Бидний ихэнх хэрэглэдэг хүнсэнд чихэр үндсэн ба нэмэлт байдлаар ороод ирдэг. Талх, боов, амтлагч, ундаа гээд л. Дан байдлаар нь хэрэглэвэл нас биед хүрсэн хүнд өдөрт 9 цайны халбага буюу 36 гр-с илүү хэрэглэвэл аюултай. Эдгээр аюултай гээд байгаа хүнсийг хааяа хэрэглэхэд зүгээр шүү дээ. Хоол хүнснээс байнга авч байгаа тун дотор чихэр, давс, химийн бодисны эзлэх хувийг анхаарч хэрэглэх л чухал. Өөрөөр хэлбэл юу идэж байгаага мэдэх
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 19:35
Энэ нөгөө https://healthyandpretty.com/20-foods-that-are-killing-you-slowly/ мэдээнээс оруулжээ. Дутуу байна. Сүү, цагаан идээ болохоор лактоз ихээр агуулдаг гэж байгаа. Энэ нь хоолны шингэцэд сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр настай хүмүүс аль болох хэрэглэхгүй байх гэсэн байгаа. Хүүхэд залууст зүгээр. Ерөөсөө эдгээр хүнсийг орчин үеийн хүмүүс өдөр тутам шахуу хэрэглэдэг болсон учраас удаан хугацаанд авсан хортой бодис нь л эцэстээ дээрх өвчнүүдийг нөхцөлдүүлж хүнийг үхэлд хүргэдэг. Яг ч идэж болохгүй гэсэн биш аль болох ориг, натурал юм хэрэглэ. Дээрхээс шууд худалдаж идэх биш гэртээ бэлтгэж идэхийг санал болгосон байгаа. Байнга биш гэж байгаа. Бидний нэг анхаарах юм бол сүүлийн үед ихээр хэрэглдэх болсон солонгос хоол амтлагч. Үхэр, гахай, тахиа гээд. Тэд high fructose corn syrup гээд чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүд. Масло дотор маргарин агуулагддаг. Устөрөгчжүүлж нэг ёсондоо хөөсрүүлж сэвсийлгэсэн тос нь хамгийн сөрөг нөлөөтэй. Бас транс тос. Гэх мэт.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:07
Аюултай гээд байгаа нь цаанаа шинжлэх ухааны үндэстэй л байгаа шүү дээ. Нэг хоёр удаад идэхэд мэдэгдэхгүй. Ер нь хааяа нэг идчихээд байхад болоод л байдаг. Гэтэл нөгөөх хориотой зүйлс маань бидний амьдрал дээшлэхийн хэрээр аажмаар нэмэгдсээр, төрөл нь олширсоор хоолны цэсийг маань эзэлчихсэн байна. Кофе, түргэн хоол, кола, жүүс, амттай илчлэг ихтэй хоол, чихэр гээд л. Энд л мөнөөх аюул бий болж байна. Хамгийн түгээмэл аюул бол диабет буюу чихрийн шижин. Ийм өвчтэй хүмүүсээс зовиурыг нь мэдээд авч болно. Хүний цусны глюкоз, чихрийн түвшинг зохицуулагч эрхтэн бол нойр булчирхай. Нойртой огт хамаагүй. Энэ эрхтэн инсулин гэдэг дааврыг үйлдвэрлэнэ. Тэр инсулин нь цусны бөөмийн хооронд глюкоз солилцох явцыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл хянадаг. Хэрэв энэ хяналтгүй болчихвол цусан дахь сахар ихсэж наад зах нь даралт ихэснэ. Нөгөө зүрхний саа, инфракт болно. Биед сахар орж ирлээ. Нойр булчирхай инсулинээ үйлдвэрлэж эхэлнэ. Тэгвэл чихрийг ахиухан хэрэглэх үед яахав? Бие чихэрт дасалтай болж нойр
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:14
булчирхай инсулин үйлдвэрлэхээ больж эхэлнэ. Ингээд цусанд инсулин дутагдсанаар цусанд агуулагдах сахар хяналтаас гарна. Диабет болно. Огт чихэр идэхгүй бол сайн уу? Тийм биш. Сахарыг нормаль хэмжээгээр хүнснээсээ зайлшгүй авах ёстой. Инсулины хэмжээ тогтвортой байж наад зах нь цусны даралт тогтвортой байна. Сахар гэдэг маань хүнсэнд агуулагддаг нүүрс усны үндсэн бүрэлдэхүүн. Хэрэв хүнсний шошгыг анзаарвал төдөн гр нүүрс ус түүнээс сахар нь төд гэж байгаа. Үүнийг их анхаарж байх ёстой. Гурил, үр тариан бүтээгдэхүүн нүүрс усыг маш ихээр агуулдаг. Ер нь гурил, будаа махнаас илүү илчлэгтэй байдаг шүү дээ. Ингээд бодохоор махтайгаа цуг гурил юмуу цагаан будаа буцалгаж идэх нь ямар юм бол доо. Ядаж шар будаа нь арай дээр юмуу. Гурилан хүнс ихээр хэрэглээд байхаар нөгөөх л нүүрс усны хэмжээ ихдэж дахиад л зүрх судас, даралтны асуудал босч ирнэ. Гурил өөрөө бас асуудал. Түүнийг цагаан өнгөтэй болгохын тулд заавал химийн бодисоор үйлчилдэг. 1-р, 2-р гурилыг сэлгэж хэрэглэвэл зүгээр болов уу.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 19:53
Монголчууд ялангуяа зун сүүн бүтээгдэхүүн хэрэглэсээр олон зуун жил болсон.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:30
Тэгэж олон зуун жил болохдоо монгол хүний хөгжлийн үзүүлэлт асар доогуур байсныг мэдэх үү? Төрөлтийн индекс, дундаж наслалт, биеийн өндөр, сэтгэхүйн түвшин, боловсрол гээд. Ердөө 40-50-иад оны өмнөхөн гэхэд монгол хүний дундаж наслалд 45 хүрдэггүй байсан шүү дээ. Үүнийг бодолцох хэрэгтэй. Бид өнөөдөр урьд байгаагүй хөгжлийнхөө түвшинд хүрсэн.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 19:25
Тэгээд юу идэж, биедээ хэрэгцээтэй амин дэмийг авах болж байнаа. болдог юм ерѳѳсѳѳ байхгүй нь байна .
zochin [127.0.0.xxx] 2019-04-29 19:12
ern bol aliwaa xvnsig bien xemjeendee toxiryylan xereglwel xor bish bx a terch boloxgvi ene ch boloxgvi geed bwal yugaa idex bolj bn da
mongol [127.0.0.xxx] 2019-04-29 18:13
suu suun buteegdxuuniig xudlaa tailbarlasniig bodoxod,yamarch naad zaxiin medleggui usan teneg xaltar xultar orchuulga xiisen bololtoi
Болор [127.0.0.xxx] 2019-04-29 14:37
Яг ямар эх сурвалжаас мэдээгээ бэлтгэсэн бэ? Аль хүнсний бүтээгдэхүүнийг хэр хугацаанд хэдэн кг хэдэн лаазаар нь идэж байж хэдий хугацааны дараа сөрөг нөлөө нь илэрдэг талаар бодит мэдээ бичнэ үү?

Бидэнтэй нэгдээрэй