Шууд Chart

“Австрали-Монголын Бизнес Зөвлөл” байгуулагдлаа

2014-02-13 14:52:04

 
Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали-Монголын Бизнес Зөвлөл” байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүллээ. 
Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар Австралийн дэлхийд нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.
Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.
Австралид суугаа манай ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачилгыг дэмжин ажилласан бөгөөд зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион  байгуулахаар төлөвлөсөн байна. 

“Австрали-Монголын Бизнес Зөвлөл” байгуулагдлаа   
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй