
Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Ийнхүү тус хориг өчигдөр тавигдаж орон нутгуудад олон уралдаан зохион байгуулагдахаар тов нь гарчээ.
Иймд уншигч танаа дараах байдлаар хуваарийг танилцуулья.
2019 оны тавдугаар сард болох хурдан морины уралдааны тов.
5-р сарын 1-ний өдөр Түмний хурд - 2019, Төв аймагт.
5-р сарын 1-ний Монгол дааганы бооцоот уралдаан, Дундговь аймаг, Өндөршил сум.
5-р сарын 1-ний өдөр Ховд аймаг Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан, Ховд аймагт.
5-р сарын 4-ний өдөр Ulaanbaatar cup, Төв аймагт.
5-р сарын 4-ний өдөр "Борнуур-Ажнай"- 2019, Төв аймаг, Борнуур сум.
5-р сарын 5-ний өдөр Дундговь аймгийн аварга шалгаруулах Хаврын бүсийн шигшмэл хурд уралдаан, Сайншанд хотод.
5-р сарын 5-ний өдөр Шарга - 2019, Говь-Алтай аймаг.
5-р сарын 5-ний өдөр Хараагийн хурд - 2019, Сэлэнгэ аймагт.
5-р сарын 5-ний өдөр Гурван сайхны хурд, Баяндалай суманд.
5-р сарын 7-ний өдөр Хан-Уулын тахилга-2019, Дорнод аймагт.
5-р сарын 10,11-ний өдөр Жавхлант шарга - 2019, Сүхбаатар аймагт.
5-р сарын 11-ний өдөр Боцоот дааганы уралдаан 100$, Төв аймагт.
5-р сарын 12-ний өдөр Төвийн бүсийн хурдан морины уралдаан, Төв аймагт./Дүнжингарав-2019/
5-р сарын 12-ний өдөр Нүүрэнтэйн хурд - 2019, Багануур дүүрэг
5-р сарын 12-ний өдөр Энх эрдэнэтийн хурд - 2019, Орхон аймаг
5-р сарын 12,13-ний өдөр "Сэлэнгэ атар-60" Аймгийн хурдан морины хаврын бүсийн уралдаан.
5-р сарын 13-ний өдөр Хэнтийн аймгийн хойд бүсийн бага гурван насны хаврын морин уралдаан, Хэнтий аймагт.
5-р сарын 18-ний өдөр Мандалын хурд-2019, Дундговь аймаг, Хулд сум.
5-р сарын 21-ний өдөр Ирээдүйн түмэн эх - 2019, Дорнод аймагт.
Энэ сард болох хурдан морины уралдааны товыг танилцуулъя | ||
Үзсэн: 2006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.