Шууд Chart

Эмчлүүлэгчдэд хоол бэлтгэн нийлүүлэх тендер зарлалаа

2014-02-14 09:03:30

Клиникийн Нэгдүгээр Амаржих газар “Хэвтэн эмчлүүлэгчдэд эмчилгээний хоол бэлтгэн нийлүүлэх” үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжилсэн тендер зарлаж байна.
 
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 төгрөгөөр, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож буй үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг
гуравдугаарсарын 14-ны өдрийн 12:00 цагаас ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан гуравдугаар сарын 14-ны өдрийн 12:30 минутад нээх юм байна. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнд дотоодын давуу эрх тооцохгүй юм байна.  


Эмчлүүлэгчдэд хоол бэлтгэн нийлүүлэх тендер зарлалаа   
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй