
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Мьянмар улсад Төрийн нууцын тухай хууль зөрчсөн хэргээр долоон жилийн хорих ял авсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийг сулласныг сайшаалаа. Энэ тухай Цагаан ордны мэдэгдлээс эш татан “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
“Рохинжа нарын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тухай сурвалжилгаараа 2017 оны 12 дугаар сараас хойш 500 гаруй хоног хоригдсон сэтгүүлчид өдгөө гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж байгаад бид баяртай байна” гэж АНУ-ын Төрийн тэргүүний захиргаанаас мэдэгджээ. Түүнчлэн Мьянмарт ял эдэлж байгаа хэвлэл мэдээллийн бусад төлөөлөгч ч эрх чөлөөтэй болно гэдэгт найдаж байгаагаа Цагаан ордон илэрхийлсэн байна.
“Ройтерс”-ын хоёр ажилтан Ван Лон болон Кяу Су Оо нар Мьянмар улсад Ерөнхийлөгчийн өршөөлийн зарлигаар өчигдөр суллагдсан. Тэд Ракхайн мужид болж буй үйл явдал, лалын шашинт рохинжа иргэдийн талаарх өргөн хүрээний мэдээлэл цацсан юм. Мьянмар улсын засаг захиргаанаас рохинжа нарыг Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үзээд, хэдий олон жил амьдарсан ч иргэншил, иргэний эрх олгоогүй байна.
“Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийг сулласныг сайшаалаа | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.