
Шри-Ланк улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена үндэсний аюулгүй байдал нь сэргэсэнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудын Элчин сайд нарт иргэдээ Шри-Ланкад ирэхийг хязгаарласан хязгаарлалтаа цуцлахыг уриалжээ. Энэ тухай “Ада Дерана” порталд мэдээлсэн байна.
Тэрбээр дипломатчдад мэдэгдэхдээ улс оронд нь алан хядах аюул заналхийллийг эсэргүүцэх чадавх нь нэмэгдсэн гэжээ. Одоогийн байдлаар бүх алан хядагчийн 95 хувийг нь саатуулсан гэсэн байна.
Шри-Ланкийн төрийн тэргүүн түүнчлэн гадаадын тагнуулын байгууллагууд дайчдыг бүрэн устгахад тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Шри-Ланкийн католик сүмүүд болон таван одтой зочид буудлуудад цуврал дэлбэрэлт гарч, 250 гаруй хүн амиа алдсан юм.
Шри-Ланкад ирэхийг хориглосон хязгаарлалтаа цуцлахыг уриалжээ | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.