Шууд Chart

Сирийн эсрэг нэг талт хориг арга хэмжээг сунгалаа

2019-05-09 10:23:20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн эсрэг нэг талт хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргалаа. Энэ тухай лхагва гарагт Цагаан ордноос Конгрессийн удирдлагуудад илгээсэн мэдэгдэлд дурдсан байна.

“Асадын дэглэм бүдүүлэг хүч хэрэглэж, хүний эрхийг зөрчиж байгаад АНУ шүүмжлэлтэй хандаж, Сирийн ард түмэнд хүчирхийлэл үйлдэхээ зогсоох, гал зогсоох дэглэмээ баримтлахыг уриалж байна” гэж АНУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ.

Энэ дагуу Вашингтоноос Дамаскт 2004-2012 онд төрөл бүрийн хязгаарлалтын арга хэмжээ авч байсныг хэвээр хадгалж буй юм байна. Тухайлбал, хувь хүн, хуулийн этгээдийн АНУ-д байгаа хөрөнгийг хаах, түүнчлэн Америкийн тодорхой ангиллыг бараа, үйлчилгээг Сирид экспортлохыг хориглох зэрэг багтжээ.

“АНУ Сирийн Засгийн газрын бүрэлдэхүүн дэх өөрчлөлт, бодлого, үйл ажиллагааг анхааралдаа авч, цаашид нэг талт хоригийн дэглэмээ хэвээр үлдээх эсэхээ шийдвэрлэнэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сирийн эсрэг нэг талт хориг арга хэмжээг сунгалаа   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй