Шууд Chart

Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөнө

2019-05-09 12:18:33

Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Оросын ихэнх хотод өнөөдөр цэргийн алба хаагч, цэргийн техник оролцсон баярын парад, “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал, “Дурсгалын лаа”, “Цэргийн үдлэлт”, “Фронтын кинотеатр” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Харин энэ үдэш Оросын олон хотод баярын ёслолын буудлага болох юм байна.

Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путин, Засгийн газрын гишүүд, парламент, Ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдлагууд "Улаан талбай"-д Москвагийн цагаар 10:00, Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх парадыг үзэж сонирхоод "Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан"-д цэцэг өргөх арга хэмжээнд оролцоно.

Үүнээс гадна Ялалтын баярын ойг тохиолдуулан Оросын төрийн тэргүүн уламжлалын дагуу Кремльд баярын хүлээн авалт хийнэ гэж "ТАСС" агентлаг мэдээллээ.

"Улаан талбай"-д болох Ялалтын баярын тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:40 цагт эхэлнэ. Энэ тоглолтод Монгол Улсаас Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн “Бадмаараг” найрал дууны хамтлаг оролцох юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөнө   
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй