
Боливарын үндэсний тагнуулын албаны тэргүүн асан, генерал Мануэль Фигера болон Венесуэлийн зэвсэгт хүчний 54 хүн дөрөвдүгээр сарын 30-нд болсон бослогод оролцсон хэргээр албаа өгөхөөр боллоо. Энэ талаар Венесуэлийн Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэгдсэн Ерөнхийлөгч Николас Мадурогийн зарлигт дурджээ.
Мануэль Фигерагаас гадна дэслэгчээс дэд хурандаа хүртэлх цолтой 19 офицер, 35 түрүүч төрийн тэргүүний зарлигт багтсан байна. Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Боливарын үндэсний тагнуулын албаны шинэ тэргүүнийг томилсон. Шинэ тэргүүнээр 2018 оны намар хүртэл энэ албыг хашиж байсан Густаво Гонсалес Лопес ажиллахаар болсон юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог цэргийн хэсэг бүлэг алба хаагч дэмжиж үг хэлсэн. Үүний дараа тус улсад эсэргүүцлийн том арга хэмжээ дэгдсэн юм. Хүчнийхэнтэй мөргөлдсөн энэ жагсаал, бослогын үеэр хэдэн зуун хүн гэмтэж, бэртэн таван хүн амь насаа алдсан. Төрийн бус байгууллагуудын мэдээллээс үзэхэд, эсэргүүцлийн үеэр 340 орчим хүн саатуулагдсан байна.
Боливарын үндэсний тагнуулын албаны тэргүүн асан, генерал Мануэль Фигера ажлаа өгнө | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.