Шууд Chart

Аугаа их ялалтын анхны цэргийн жагсаал 1945 оны 6-р сарын 24-нд болсон

2019-05-09 14:04:57

Эх орны дайны ялалтын яруу алдарт, сүр хүчит цэргийн жагсаал болох парад анх албан ёсоор 1945 оны 6-р сарын 24 нд болж байсан юм. Уг нь 5-р сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан ч цаг хугацаа нь хойшилсон байна. Учир нь ялалтын парадад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахад хугацаа хэрэгтэй байсан юм. Тухайлбал, оёдлын үйлдвэрт баярын жагсаалд шаардлагатай 10 мянган цэргийн ёслолын хувцас оёх шаардлагатай байсан байна. Парадад оролцох цэргүүдэд цензур тавьсан. Алдаагүй, зэрэгцэн алхах чадвар. Мөн жагсаалын бэлтгэл хангах зэрэг. Параданд алхах цэргүүд 170 аас багагүй өндөртэй байсан төдийгүй өдөрт 10 цагийн турш жагсаалын бэлтгэл хийсэн гэгддэг.

Түүнчлэн нисэх хүчний үзүүлбэрийг цуцалж байжээ. Ялалтын баярын анхны парадыг Зөвлөлтийн маршал Георгий Жуков ахалсан юм. Тэрээр цагаан өнгийн мориор жагсаалыг удирдсан. Гэхдээ түүний оронд Иосиф Сталин байх ёстой байсан ч Сталин энэ жагсаалд оролцохоос татгалзсан юм. Ингээд Сталин жагсаалыг удирдан явуулах даалгаврыг нөхөр Жуковт үүрэг болгосон. Анхны тэр парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, парадыг ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авч байсан.  Жуков ч хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн юм. Үүнтэй холбоотой нэгэн түүхийг сөхвөл, ялалтын парад 20 жил хийгдэж байгаагүй юм. Сүүлийн жилүүдэд л илүү идэвхитэй хийж эхэлсэн байна. 1948 онд тухайн үеийн зөвлөлийн удирдлагууд баярын парадыг зохион байгуулахыг татгалзсан. Үүнийгээ бид дахин дайны бараан өдрүүдийг дурсаж санах ёсгүй. Улс эх орныхоо тогтвортой тэнцвэртэй хөгжил дэвшлийн төлөө анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн үзсэнтэй холбон тайлбарласан. 1965 онд ЗХУ-ын коммунист намын дарга, төрийн тэргүүн Лионид Ильич Брежнев 5-р сарын 9-нд ялалтын парадыг дахин зохион байгуулсан юм.

Энэ бол 2 дахь удаагийн томоохон хэмжээний парад болсон гэдэг. Үүний дараа 1985 онд дэлхийн 2-р дайн дууссаны мөн аугаа их эх орны дайны ялалтын 40 жилийн ойн парадыг түүхэндээ 3 дахь удаагаа хийж байсан юм. Түүний дараа 15 жилийн дараа буюу 1990  онд тус тус хийж байжээ. Харин үүний дараагаар ЗХУ задран унасны дараа 1995 оныг хүртэл 5-р сарын 9-ний ялалтын баярыг тэмдэглээгүй юм. Энэ мөчөөс хойш жил бүр тэмдэглэж байхаар уламжлал тогтсон байна. Ялалтын баярын гол бэлэг тэмдгүүдийг нэг бол алдарт Георгивийн тууз юм. Шаргал болон хар өнгийн энэ туузыг оросын эзэнт гүрэн цэргийн сүр хүч, эрэлхэг цэргийн зориг зүрх хэмээн аль 18-р зууны үед билэгддэг байсан түүхтэй. Үүний дараа ялалтын бэлэг тэмдэг болгон ашиглаж ирсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аугаа их ялалтын анхны цэргийн жагсаал 1945 оны 6-р сарын 24-нд болсон  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй