
“Тоёота” авто концерн жилийн худалдааны нийт хэмжээ нь 30 их наяд иенд хүрсэн Японы анхны корпораци боллоо. Үүнийг пүрэв гарагт нийтэлсэн компанийн 2018 оны санхүүгийн жилийн тайлан баталж байна.
Япон улсад 2018 оны санхүүгийн жил гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Энэ хугацаанд “Тоёота” концернийн жилийн нийт худалдаа 2.9 хувиар өсөж, 30.23 их наяд иен болжээ.
Өнгөрөгч санхүүгийн жилд энэ компани 10.6 сая автомашин худалдсан нь 2017 оны санхүүгийн жилээс 1.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2020 оны гуравдугаар сарын 31-нд дуусах 2019 оны санхүүгийн жилд ч энэ компанийн цэвэр ашиг 19.5 хувиар нэмэгдэж, 2.25 их наяд иенд хүрэх төлөвтэй байна.
“Тоёота”-гийн жилийн худалдааны нийт хэмжээ 30 их наяд иенд хүрчээ | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.