
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 18-нд болно.
Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох бөгөөд бүртгэлийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаар авч байна.
Уг гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнагдах аж. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулна гэсэн үг юм.
Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдад 50-200 мянган төгрөг гардуулна.
Өнгөрөгч 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгч оролцсон билээ. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байв.
Мөн “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн болох өдөр хотын төв хэсгийн замыг түр хаах аж.


“Улаанбаатар марафон-2019” марафонд түрүүлсэн тамирчдыг 10 сая төгрөгөөр урамшуулна | ||
Үзсэн: 2399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.