Шууд Chart

АНУ анх удаа Умард Солонгосын хөлөг онгоцыг саатууллаа

2019-05-10 11:46:31

АНУ БНАСАУ-д тавьсан хоригийн дэглэмийг зөрчсөн асуудлаар Умард Солонгосын нэг хөлөг онгоцыг анх удаа саатууллаа. Тус улс өмнө нь Умард Солонгосын хөлөг онгоцуудыг саатуулж байсан тохиолдол үгүй юм.

Тэгвэл Умард Солонгосын энэ онгоц бусад оронд нүүрс нийлүүлэхийг хориглоно гэсэн олон улсын хориг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзжээ.

Нийт 17 мянга гаруй тонн усан түрцтэй, “Wise honest” нэртэй энэ том хөлөг онгоцоор Умард Солонгосоос хууль бусаар нүүрс тээвэрлэдэг байжээ. “Үйлчилгээ, хөлөг онгоцыг сайжруулах төлбөрийг ам.доллараар Америкийн банкуудаар дамжуулан хийж байсан. Энэ үйлдэл нь АНУ-ын хууль тогтоомж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчилж байна” гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа энэ хэргээр Нью-Йорк мужийн Өмнөд тойргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ анх удаа Умард Солонгосын хөлөг онгоцыг саатууллаа  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй