Шууд Chart

Австралийн банк үгийн алдаатай мөнгөн дэвсгэрт эргэлтэд гаргажээ

2019-05-10 11:55:21

Австралийн банк үгийн алдаатай 50-ын долларын мөнгөн дэвсгэрт эргэлтэд гаргасан талаар “Эй-Би-Си” суваг мэдээлжээ. Шинэ мөнгөн дэвсгэртийн нүүрэн хэсэгт Австралийн анхны эмэгтэй гишүүн Эдит Коуэны хэлсэн үгийг байршуулсан байна. Гэтэл хариуцлага гэсэн үгийн нэг үсэг нь дутуу бичигдсэнээс болж нийгэм даяар шуугиан тарьсан байна. Мөнгөн дэвсгэрт бүтээгчид алдаагаа хүлээгээд дараагийн хэвлэлтэд засна гэж амлажээ. 

Алдаатай үгтэй мөнгөн дэвсгэрт эргэлтэд хэвээр үлдэнэ. Үүнээс болж мөнгөн дэвсгэртийг хуурамч, хүчингүй гэж тооцохгүй гэж Австралийн банк мэдэгдсэн байна. 50-тын шинэ доллар Австралид өнгөрсөн 10 дугаар сард эргэлтэд гарсан юм. Сайжруулсан хамгаалалт бүхий энэ мөнгөн дэвсгэртийн нэг талд номлогч, зохион бүтээгч, зохиолч, сэтгүүлч Дэвид Юнайпоны хөргийг байршуулсан бол нөгөө талд нь Эдуард хааны эмэгтэйчүүдэд зориулсан дурсгалын эмнэлэг, Австралийн эмэгтэй улстөрч Эдит Коуэны зургийг тавьжээ.

Өнгөрсөн жил Словакийн банкнаас ч тэг еврогийн дурсгалын мөнгөн дэвсгэрт дээр үгийн алдаа гаргаж, олны шүүмжлэлд өртөж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Австралийн банк үгийн алдаатай мөнгөн дэвсгэрт эргэлтэд гаргажээ   
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй