
АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Цагаан ордноос мэдээллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ хэлэлцээр хийхээр пүрэв гарагт АНУ-ын нийслэлд хүрэлцэн иржээ.
Энэ хэлэлцээр дууссаны дараа Америкийн худалдааны гол зөвлөх Роберт Лайтхайзер, түүнчлэн Сангийн сайд Стивен Мнучин нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч ням гарагт Хятадын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тавдугаар сарын 10-наас 10 хувь байсныг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж зарласан билээ.
Энэ мэдэгдлийн дараа Хятадын талаас баасан гарагт Вашингтонд болох ээлжит хэлэлцээрээ цуцалж магадгүй гэж хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Харин БНХАУ-ын Худалдааны яамнаас Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэг энэ сарын 9-10-нд хэлэлцээртээ оролцохоор АНУ-ыг зорино гэж мягмар гарагт мэдэгдсэн байна.
АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.