Шууд Chart

Урсгал орлогын 33 хувийг бүрдүүлсэн байна

2014-02-14 15:16:39

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/  нь байгалийн баялгаас бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг, тэдгээр компаниудаас Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг. Монгол Улс  нэгтгэл тайланг 2007 оноос гаргаж байгаа юм.     

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд дэд даргаар нь ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх ажилладаг. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж тайлангийн талаар мэдээллээ.
2012 онд ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани, цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зургаан компани нийт олборлох үйлдвэрлэлийн 1531 компани гаргажээ. Эдгээрээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланг аудитаар тулган баталгаажуулж улсын төсөвт нэг их наяд 594 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 33 хувийг бүрдүүлснийг нотолсон байна.
 
Аудитаар баталгаажсан компаниудын төлсөн төлбөрийн нийт дүнгийн 93 хувь нь улсын төсөвт, зургаан хувь нь орон нутгийн төсөвт, нэг хувь нь төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна. 

Урсгал орлогын 33 хувийг бүрдүүлсэн байна   
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй