Шууд Chart

Католик сүмийн ням гарагийн мөргөл зэвсэгтэй цэргүүдийн хамгаалалтад боллоо

2019-05-13 12:50:02

Шри-Ланкийн нийслэл Коломбо хотод цуврал террорист халдлага болсноос хойш гурван долоо хоногийн дараа анх удаа католик сүмийн ням гарагийн мөргөлийг зохион байгууллаа. Аюулгүйн өндөр хамгаалалт дор мянга, мянган католик шашинтан Гэгээн Терезагийн сүмд цугларсан тухай “Франс Прессе” агентлаг мэдээлж байна.

Шашны үйл ажиллагааны хамгаалалтад автомат зэвсэгтэй цэргүүд гарчээ. Түүнчлэн мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүс тэсрэх бодис биедээ тээж яваа эсэхээ шалгуулсан байна. Үүнээс гадна сүмийн ойролцоо авто машинаа байршуулахыг хоригложээ. 

Коломбогоос бусад хотын католик сүмүүд өнгөрсөн долоо хоногт аюулгүйн өндөр арга хэмжээний нөхцөлд үйл ажиллагаагаа эхэлсэн.

Шри-Ланк улсын Коломбо хотод дөрөвдүгээр сарын 21-нд католик шашны гурван сүм, өндөр зэрэглэлийн гурван зочид буудалд цуврал дэлбэрэлт болж, 258 хүн амиа алдсан бол 500 орчим хүн шархадсан юм. Тус улсын засаг захиргаа алан хядах ажиллагаанд “Үндэсний Таухид Жамаат”, “Жаммиятул Миллату Ибрахим” исламист байгууллагуудыг буруутгасан. Харин “Исламын улс” алан хядах байгууллага энэ хэргийг хариуцлагыг хүлээжээ.

Шри-Ланкийн цагдаагийн газар 150 гаруй хүнийг алан хядах халдлагад сэжиглэн саатуулсан юм. Харин исламистуудын үүр уурхайтай тэмцэхэд армиа татан оруулжээ. Цуврал алан хядах ажиллагааны улмаас Шри-Ланкийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг аялал жуулчлалын салбар нь уналтад орсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Католик сүмийн ням гарагийн мөргөл зэвсэгтэй цэргүүдийн хамгаалалтад боллоо  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй