
АНУ-ын Тагнуулын төв газрын захирал асан Роберт Гейтс ирэх 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол гурван хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ. Эдгээр гурван нэр дэвшигч нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байдан, Вермонт мужийн сенатч Берни Сандерс нар юм байна.
Роберт Гейтс “Си-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагадаа 72-тай Трамп, 76-тай Байден, 77-той Сандерс нарыг ийм өндөр насандаа “төрийн тэргүүн байхад шаардлагатай эрч хүч”-тэйгээр ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. “60 насанд ч сонор соргог ухаантай байна гэж бодохгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян 2020 оны хоёрдугаар сараас эхэлнэ. Харин сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болох юм. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден энэ сонгуульд оролцоно гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд зарласан. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн багт ажиллаж байсан тэрбээр 1988, 2008 оны сонгуульд оролцсон ч хоёуланд нь нэрээ татсан юм.
Сандерсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэжээ. Харин Дональд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр л 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж зарласан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 3 хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ | ||
Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.