Шууд Chart

Майк Помпео Москвагийн айлчлалаа цуцлав

2019-05-13 16:02:52

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Москвад айлчлах байснаа цуцаллаа. Гэхдээ өмнө нь төлөвлөсний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сочи хотноо уулзана гэж Төрийн департаментийн эх сурвалжийн хэлснээс үндэслэн “Франс Пресс” агентлаг мэдээлжээ.

Даваа гарагт Майк Помпео Брюссельд очсон байна. Тэнд тэрбээр Европын холбооны төлөөлөгчидтэй Ираныг тойрсон асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа мягмар гарагт Сочи хотод очиж, Владимир Путин, Сергей Лавров нартай уулзана.

АНУ-ын Төрийн департаментаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна гэж мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео Москвагийн айлчлалаа цуцлав   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй