
Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард даатгуулагч, иргэдэд 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сургалтын болон эмчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлт олгосон байна. Нийт зардлын 77.1 хувийг тэтгэврийн, 10.5 хувийг эрүүл мэндийн, 4.0 хувийг ҮОМШӨ-ний, 6.3 хувийг тэтгэмжийн, 2.1 хувийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон зардал эзэлж байна. Тэтгэврийн даатгалын сангаас нэгдүгээр сард 126.9 мянган иргэн тэтгэвэр авч, 32.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Олгосон нийт тэтгэврийн 73.1 хувийг өндөр насны, 9.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.9 хувийг тэжээгчээ алдсаны, 13.5 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна.
Өнгөрсөн сард 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.