Шууд Chart

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Х.Очирхуяг анх удаа түрүүллээ

2019-05-15 09:17:29

Идэр залуусын гал гарсан өрсөлдөөн бий болдог сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн 84 дэх удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон билээ.

Үүнд 448 сумын заан цолтой болон залуу бөх хүч үзсэн уг барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Хүрэлбаатарын Очирхуяг түрүүллээ.

Ингэснээр тэрбээр сумын зааны барилдаанд анх удаа түрүүлж байгаа юм. Тэрбээр хамгийн ширүүн өрсөлдөгч болох Увсын Б.Батбаян, Э.Мөнх-Эрдэнэ, Ховдын Б.Даваадалай, Баянхонгорын Э.Совджамц нарыг дараалан орхисон юм.

Мөн Архангай аймгаас энэхүү барилдаанд түрүүлсэн 14 дэх тохиолдол болон бичигдлээ. Ирэх зургадугаар сард хаалтын барилдаан болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Х.Очирхуяг анх удаа түрүүллээ   
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй