Шууд Chart

Үндэсний үйлдвэрлэгчдийн төслийн сонгон шалгаруулалт ирэх сард дуусна

2014-02-17 11:06:11

Шинэчлэлийн Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэг их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдсэн.

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зориолго бүхий уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 1151 төсөл сонгон шалгаруулалтад оролцож байгаа.
 
Сонгон шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг Монголын Хөгжлийн банк хариуцан ажиллах юм.
 
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг   “Чингис” бондоос хуваарилагдаагүй үлдсэн 360 тэрбум, “Самурай” бондоос 450 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулахаа мэдэгдсэн.
 
Мөн өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөс 270 тэрбум төгрөгийг сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна гэдгээ мэдэгдснээс 50 тэрбум төгрөгийг зээлийн хүрээнд гаргасан билээ.
 
Уг мөнгөний үлдэгдэл болох 220 тэрбум төгрөгийг нэг их наяд руу шилжүүлэн тооцсон  байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн төслийн сонгон шалгаруулалт ирэх сард дуусна  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй