Шууд Chart

М.Болд Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

2014-02-17 13:53:24

Сүүлийн үед банкны холбооны нэр хүнд өсч, гишүүддээ үзүүлж буй үйлчилгээ болон гишүүнчлэл нэмэгдсэн нь МБХ-ны Ерөнхийлөгч М.Болдтой шуудхан холбоотой аж. Тиймээс МБХ-ны Ерөнхийлөгч, “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдод дахин итгэл үзүүлж тус холбооны Ерөнхийлөгчөөр улируулан сонгосон байна. МБХ-ны ерөнхийлөгч М.Болд 1996-2000 онд Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Тиймээс саяхан түүнийг Монголбанкны Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Урьд өмнө тус банкинд удирдах албан тушаал хашиж байсан арвин их туршлага нь ийнхүү Мөнгөний зөвлөлийн гишүүн болоход нь нөлөөлсөн бололтой. Тэрбээр Унгарын Будапештын Эдийн засгийн их сургууль, Америкийн Колумбийн их сургуульд Эдийн засгийн удирдлагын чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалж байсан ажээ.

М.Болд нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай банкируудын нэг юм.

Э.Болор


М.Болд Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгогджээ  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-17 17:10
mash zub bna shudarga hun gej bodoj bna, amjilt husei
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-17 16:10
БАЯР ХҮРГЭЕ
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2014-02-17 15:38
PR hiigeed bgaa um uu ......

Бидэнтэй нэгдээрэй