
Умард Солонгосын хэвлэлүүд АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг саяхан тус улсын удирдлагуудыг шүүмжилснийх нь хариуд "Оюун ухаан муутай, бодлогогүй хүн" гэж нэрлэжээ.
Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагт лхагва гарагт нийтлэгдсэн материалд дурдсан байна. “АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены хэлсэн үг нь хүний энгийн чанараа алдсан ухаан муутай хүний төөрөгдөл. Түүнийг нэр дэвшсэнтэй холбогдуулан хүмүүс түүнд найдлага тавьж болохгүй. Тэр бол бага IQ-тэй хүн гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш юм” гэж уг нийтлэлд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээ зарласан Жо Байден саяхан дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ Умард Солонгосын дээд удирдлагуудыг илт шүүмжилсэн юм.
Жо Байденыг "Оюун ухаан муутай, бодлогогүй хүн" гэжээ | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.