Шууд Chart

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт дуусахад 2 хоног үлдлээ

2019-05-23 10:52:44

10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулж байна. 

Дархлаажуулалтын хамралт бага байгаа Дундговь, Баян-Өлгий, Ховд, Төв аймагт дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулахыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна. 

• БАЙНГЫН ЦЭГ: (Өрхийн эрүүл мэндийн төв)

• ТҮР ЦЭГ: (Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж)

• ЯВУУЛЫН БАГ: (төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг) зэрэг газруудад зохион байгуулж байна. 

 


Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт дуусахад 2 хоног үлдлээ  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй