
МҮОНТ-ээр “Пабло Эскобар” хэмээх мафийн толгойлолгчийн тухай уран сайхны кино гарч байгаа бөгөөд үзэгчдэд ихэд таалагдаж байгаа бололтой. Иймд тус киноны бодит түүхийг товч өгүүлье.
Колумбын Медиллин хотын ойролцоох Рионегрод 1949 оны арванхоёрдугаар сарын 2-нд нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн наркомафийн толгойлогч, тэрбумтан, АНУ-г бүтэн хоёр декэйдын турш коккайнаар хангагч "Коккайны хаан" хочит Пабло Эмилио Эскобар байлаа.
Сургуульд байхын л хөдөлгөөнтэй, эх эцгийн чихийг бүлээцүүлсэн хүү байсан тэрээр Медиллин хотын Автономи Латинамерико их сургуульд элсэн орсон ч төгсөж барсангүй.
1965 оноос эхлэн хуурамч сугалаа, янжужр тамхи дамлан зарж бизнесээ эхэлсэн хүү 7090-аад оноос хилийн худалдаа, хүний наймаа, хуурамч бараа дамлах маягаар зэрэг ахисаар 1975 онд анхныхаа коккайныг АНУ руу "импортолж" чаджээ.
1980 он гэхэд сардаа 70-80 тонн нунтаг коккайн зөвхөн АНУ руу гаргаж байсан гэхээр үнэхээр "хөдөлмөрч" эр байж. Тэр үед тэрээр аль хэдийн хожим "Медиллин Картель" нэрээр алдаршсан аварга сүлжээгээ байгуулчихсан байж. Картельд томоохон контрбандчид, цагдаагийн томоохон офицерүүд, шүүхчид, төрийн албаныхан харьяалагдаж байлаа.
1982 онд агуу Пабло парламентийн гишүүн боллоо.
Тэр АНУ гэх аварга гүрний хар тамхины зах зээлийн 80 хувийг хангаж байсан гэхээр хэр зэрэг мөнгөний эзэн байсан нь ойлгомжтой.
Түүний хөрөнгө энэ үед хэдийн 25-30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан нь өнөөгийн ханшаар 70 орчим тэрбум ам.доллар бөгөөд ямарч маргаангүй дэлхийн тэргүүн баян гэсэн үг юм. Учир нь түүний хөрөнгө бол бараг л тэр чигээрээ кээш буюу бэлэн мөнгө байсан гэдэг.
“Мөнгө бол цацах зориулалттай эд” гэсэн үзлээр тэр зүгээр л баруун солгойгүй “цацаж” байлаа. Сонгууль, хандив, буяны ажилд түүн шиг мөнгө үрсэн нь Колумбад өмнө болоод хожим гараагүй, гарахчгүй биз ээ. Медиллинд одоо хүртэл "Паблогийн буянаар" гэдэг хэлц үг бий гэдэг.
Түүний Наполис нэртэй нэгэн эдлэн 480 акр газартай, орчин үеийн зоопаркын бүх амьтан үзэж болдог хувийн сапари байв.
Карибын тэнгист арал, Майамид эдлэн, Холливудад эдлэн, европын гурван газар хувийн харштай байж. Колумб Улс АНУ-ын шууд дэмжлэгээр "Хайх хайрцаг" нэрт зэвсэглэгсэн цэргийн бүлэг үүсгэж нарко мафийн эсрэг хайх, эрж олох, шүүх, устгах үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа түүнийг 1993 оны арванхоёрдугаар сарын 2-нд олж устгажээ. Түүнийг устгасан дайчид хүүртэй нь хамт авахуулсан зураг тухайн оны шилдэг дуулиант фото болж байж.
Гэхдээ түүний нэр хүнд одоо ч Колумбад өндөр хэвээр. Түүний шууд дэмжлэгээр 25 мянган ядуу иргэн орох орон, ажилтай болж, 10 мянга гаруй залуу төлбөрөө төлүүлж, дээд боловсрол эзэмшин мэргэжилтэй болсноос гадна олон сургууль цэцэрлэг, эмнэлэг бий болсон байна.
АНУ эсрэг үзлээр нь Колумбад түүнийг "Робин Гүүд" гэж хайралдаг гэнэ. Мөн 26 жил болж буй ноён Паблогийн шарилд цэцэггүй өдөр байдаггүй.






Дон Пабло Эскобар | ||
Үзсэн: 4442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.