
Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ шийдвэрийг Холбооны Засгийн газраас гаргасан талаар Украины “Громадське” телевиз мэдээлж байна.
Эдийн засаг нь чулуун нүүрсний салбараас ихээхэн хамааралтай бүс нутгууд эрчим хүчний салбарт өөр төсөл хэрэгжүүлэхэд нэг тэрбум хүртэлх еврогийн тусламж авах боломжтой. Энэ шийдвэрийн гол зорилго нь эдийн засгийн бүтцээ шинэчилж байгаа бүсүүдэд дэмжлэг үзүүлэх юм.
Умард Рейн-Вестифалия, Бранденбург, Саксон, Саксон-Анхальт зэрэг нүүрс олборлолтоос хамааралтай мужууд энэ шийдвэрийн хүрээнд 40 тэрбум еврогийн тусламж авах юм байна.
Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.