Шууд Chart

АНУ-д “Боинг 737 МАХ” загварын онгоцны нислэгийг сэргээж магадгүй байна

2019-05-24 12:37:45

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас ирэх зургаадугаар сарын сүүлч гэхэд АНУ-д “Боинг 737 МАХ” загварын онгоцны нислэгийг сэргээж магадгүй байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг пүрэв гарагт гурван эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээллээ.

“Боинг 737” загварын онгоц яг хэдийд нислэгтээ гарч эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ мэдээллийг АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газрын төлөөлөгчид пүрэв гарагт Монреалд болсон Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын төв байрны албан бус хурлын үеэр мэдэгдсэн гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Этиоп улсад “Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компанийн “Боинг 737 МАХ8” загварын онгоц сүйрч, 157 хүн амиа алдсан билээ. Үүнээс өмнөхөн 2018 оны 10 дугаар сарын 29-нд “Лайн Эйр” компанийн яг энэ загварын онгоц Индонез улсад ижилхэн нөхцөлөөр сүйрч, 189 хүн амиа алдсан.

Хоёр онгоц сүйрэхээсээ өмнө “Эм-Си-Эй-Эс” системд нь доголдол гарсан гэдгийг "Боинг" корпорацийн тэргүүн Деннис Меленберг мэдэгдсэн байна. Дэлхийн олон орон, тэр дундаа Европын холбоо, АНУ, Орос зэрэг улс аюулгүйн үүднээс энэ загварын онгоцны нислэгийг зогсоосон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-д “Боинг 737 МАХ” загварын онгоцны нислэгийг сэргээж магадгүй байна  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй