
Үений үрэвслийн үед хийх дасгалыг та бүхэнд сонирхуулъя.
Өдөр бүр бүх үеэ гүйцэт хөдөлгөж, үений далайцын дасгал хийж байгаарай.
a. Идэвхтэй хөдөлгөөнийг зөвхөн өвдөлт хоёр цагаас илүү хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд л хязгаарлана. /идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа өвддөг бол/
b. Өдөр бүр гараа аль болох дээш сунгах хөдөлгөөн хий. Жишээ нь: Өндөр тавиураас эд зүйлс авах гэх мэт.
c. Бугуйг тэнийлгэх, гарын алгыг дээш харуулах хөдөлгөөн хийнэ.
2. Гарын буруу хэлбэр үүсгэх байрлалаас зайлсхий.
a. Хуруунууд чигчий хуруу тал руу хазайж байвал байнга хэвийн байранд оруул./ Голлуул /
b. Болж өгвөл эрхий хурууны чиглэлд сарвууг хөдөлгөж байгаарай.
c. Эргэлддэг тагтай савны тагийг баруун гараараа онгойлгож, зүүн гараар хаана.
d. Хэрвээ шууд татдаг тагтай бол босож зогсож байгаад мөрний хөдөлгөөнийг оролцуулан онгойлгоно. Дан ганц бугуйг хөдөлгөн, сарвуугаар хүчилж онгойлгох нь буруу.
3. Аль болох хуруунуудыг эрхий хурууны чиглэлд хөдөлгөж, үйлдлийг гүйцэтгээрэй.
a. Усны цоргыг нээх, хаалганы цоож онгойлгох, плитканы халууныг тохируулах гэх мэт
b. Хутгах, ороох хөдөлгөөнийг цагийн зүүний эсрэг хийнэ.
4. Түлхэх, татах хөдөлгөөнийг хийхдээ гарын бүх, булчинг чангалж, тогтвортой барьж хийнэ. Дан ганц хуруунуудын үзүүрийг оролцуулах нь буруу.
5. Хутгыг хэрэглэхдээ ишийг алгандаа нягт наалдуулж бариад 1 хөдөлгөөнөөр татаж зүснэ. Хөрөөдөх маягийн хөдөлгөөн хийх нь буруу.
6. Хуруунуудыг нугалахдаа:
a. Хэзээ ч нугалсан хуруунуудын үен дээр биеийн жинг авч болохгүй.
b. Аль болох алгыг дэлгэсэн, амраасан байдалд байлга. Хуруунуудыг нугалах хөдөлгөөнөөс зайлсхий. Гараар хийдэг үйлдлүүдэд том хэрэгсэл ашигла. Жишээ нь: бүдүүн бал харандаагаар бичих, бүдүүн биетэй зүүгээр оёх, нэхэх, халбага сэрээ хутга ч бас, том байвал сайн. Сам гэх мэт хэрэгсэлийн ишийг даавуугаар жийрэглэн зузаан болгож болно.
c. Битгий хуруугаараа юм өргө. Жишээ нь: цүнх, түрүүвчийг
d. Юм өргөж явахдаа алгаа доогуур нь оруулж, хуруу эгц байрлалтай, эрхий хурууг чөлөөтэй байлгах нь зөв барилт юм.
7. Үе бүрийг аль болох тогтвортой байрлалаар хөдөлгөөнд оролцуулах
a. Гэнэтийн хөдөлгөөн үе гэмтээх аюултай.Сандалд дээр үсэрч суух, гэнэт босох зэргийг хориглоно. Жорлонгий.н суултуур, сандал өндөр байх тусмаа сайн
b. Босохдоо 2 өвдгөнд биеийн жингээ тэгш хуваарил.
Шүүгээ, хаалга зэргийг гарын хажуу ирмэгээр түлхэж хаах нь буруу. / хуруунд хэт их даралт очдог
8. Аливаа нэг үйлдлийг хийхдээ хүчтэй том үеийг ашиглаарай.
a. Хөргөгч, угаалгын машин зэргийг онгойлгохдоо үзүүртээ махир cавааг ашиглаж болно. Мөн бусад туслах хэрэглэгдэхүүнийг ашиглах гэх мэтээр жижиг үеийг гэмтээхгүйн тулд туслах хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах хэрэгтэй.
b. Газраас юм өргөхдөө өвдгөөрөө эхэлж нугал. Өвдгөндөө биеийн жинг өг. Гал тогооны тавиур, юм индүүддэг тавцан, тоос сорогч гэх мэт нь хөдөлгөхөд хялбар, дороо дугуйтай байвал сайн.
c. Хуруу оролцуулахаас илүүтэй гарын алгаар юм өргөж бай. Халуун тогооны бариулыг юмаар жийрэглэхээс илүүтэй бээлий ашиглаж өргөвөл сайн.
9. Булчингийн тэнцвэрт бус байдлаас зайлсхий.
a. Хурууг нугалахдаа жижиг үеэс эхэлнэ. Алгаа дэлгэхдээ том үеэс эхэлнэ.
b. Мөчдийн зөв байрлал хамгаас чухал. Тэгш хатуу гадаргуутай орон дээр унтаарай. Өвдгөн дороо дэр ивэх хэрэггүй. Амрахаасаа өмнө болон сэрсний дараа тус тус 10 минут нуруугаараа эгц хэвтэж заншаарай. Байнга суудал, сандал тань тохирч байгаа эсэхийг шалга. Хөл доороо ивээс тавь / хөлний тавиурийн өндөр хувь хүний өндрөөс шалтгаална./ Зогсоо байдалд ажилладаг бол нуруу эгц байхаар ширээний өндрийг тохируулахаарай.
10. Ямар ч хөдөлгөөн хийсэн нэг байранд удаан байж болохгүй.
a. Суугаа ажилтай бол 20-30 минут тутам босч өрөөн дотуураа алхаж заншаарай.
b. Мөчнүүд нугалсан байдалтай ажиллаж байгаа тохиолдолд тогтмол тэнийлгэж амрааж бай.
c. Ажил, амралтаа зохицуул.
d. Булчин, үе ядарч хөшихөөс өмнө амрааж хэвшээрэй. Хэрвээ булчин хэт ажиллаж ядарвал үе гэмтээх аюултай шүү.
Үений үрэвслийн үед хийх дасгал | ||
Үзсэн: 5453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.