Шууд Chart

Еврейчүүдийг тоорцгон малгай өмсөхгүй байхыг зөвлөжээ

2019-05-27 14:21:45

Германы Засгийн газрын еврейчүүдийг хавчин хяхахтай тэмцэх асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Феликс Кляйн еврейчүүдийг тоорцгон малгайгаа өмсөхгүй байхыг зөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд Германы газар нутагт антисемитизм буюу еврейчүүдийг хавчин хяхах үзлээс үүдэлтэй гэмт хэргийн тоо эрс өсчээ. Тиймээс зарим хотод еврей малгай өмсөж явах нь аюултай гэж тэрбээр хэлснийг “Холбооны мэдээллийн агентлаг” дамжуулсан байна. Засгийн газрын төлөөлөгчийн хэлсэн энэ үг Еврейн нийгэмлэгүүдийн зүгээс эрс эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэд Германы нутаг дэвсгэрт өөрсдийнх нь аюулгүй байдлыг төр засаг хангах ёстой гэж шаардаж байгаа юм.

Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар хийхээс өөр аргагүй болсон байна. Төр засгаас еврейчүүдийг гарал үүслээ нуухыг шаардах бодолгүй байна гэж тэрбээр хэлжээ.

Өнгөрсөн онд дэлхий дахинаа еврейчүүдийг хөнөөсөн, хүчирхийлсэн гэмт хэргийн тоо өссөн тухай Тель-Авивын их сургуулийн дэргэдэх Канторын төвөөс бэлтгэсэн баримтад тэмдэглэжээ. Тухайлбал, АНУ-ын Питтсбург хотод 2018 оны 10 дугаар сард 46 настай Роберт Боуэрс гэгч еврейчүүд рүү гал нээж, 11 хүн амь насаа алдсан бол 12 хүн шархадсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Еврейчүүдийг тоорцгон малгай өмсөхгүй байхыг зөвлөжээ   
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй