Шууд Chart

Халифа Хавтарын цэргүүд Триполи хотын төвд ойртжээ

2019-05-28 12:32:50

Ливийн цэргийн фиелд маршал Халифа Хавтарын цэргүүд Триполи хотын төвд ойртож, мөргөлдөөн төв рүүгээ улам ойртсоор байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ тухай нутгийн иргэд болоод албаны нэгэн эх сурвалжийн ярьсныг "Асошитэд пресс" иш татан мэдээлжээ. Өөрсдийгөө Ливийн үндэсний арми хэмээн нэрлэж байгаа Халифа Хавтарын цэргийн удирдах газрын туслах Сараж Аль Мажбри, Триполи хотын төвөөс хэдхэн км-ийн зайтай байдаг Салах аль-деен гэдэг газрыг мэдэлдээ авсан гэж даваа гарагт мэдээлсэн байна.

Харин нутгийн иргэд нийслэл хотыг нь олон улсын нисэх буудалтай холбодог стратегийн ач холбогдолтой нэгэн зам дээр талуудын хүчтэй мөргөлдөөн болсныг өгүүлжээ.

Фиелд маршал Халифа Хавтар Триполи хотод төвлөрч байгаа төв Засгийн газраасаа төрийн эрхийг булаан авахыг чармайж довтолгоогоо эхлүүлсэн. НҮБ-аас Триполи хот дахь эрх баригчийг Ливи улсын Засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Халифа Хавтарын цэргүүд Триполи хотын төвд ойртжээ   
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 17:26
DELHIIN 3-R DAIN LIVEES GESEN UNEN BOLOLTOI

Бидэнтэй нэгдээрэй