Шууд Chart

Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид уулзалтад оролцоно

2019-05-28 12:44:33

Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид Москва хотод болох уулзалтад оролцоно. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ Афганистантай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан уулзалт зохион байгуулж буй юм байна.

“Москва хотод болох хоёр өдрийн уулзалтад Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид оролцоно” гэж "Рашиа түдей" мэдээлжээ. Даваа гарагт эхэлсэн энэ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухайл Шахеен “Энэ уулзалтад төлөөлөгчөө илгээхээр төлөвлөж байна” гэж ярьсныг энд уламжилсан байна. Мөн Афганистаны Энхийн дээд зөвлөлөөс ч энэ хуралд оролцоно гэжээ. Афганистаны Засгийн газрын энэ байгууллага нь Кабул, Талибаны хоорондын энхийн яриа хэлэлцээг хөнгөвчлөх үүрэгтэй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид уулзалтад оролцоно  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй