Шууд Chart

“Хөх толбот дайчид” клуб “Beijing United” багийг хожжээ

2019-05-29 09:52:16

Монголын рагбигийн холбоо, Бээжингийн рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан хэрэм” нөхөрсөг аялан тоглолт өнгөрөгч долоо хоногт урд хөршид болов. Бээжин хотод болсон уг тоглолтод Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай “Хөх толбот дайчид” клуб оролцож, нэг хожиж, хоёр хожигдол авчээ.

“Цагаан хэрэм” тоглолтод Бээжингийн рагбигийн холбооны шигшээ, их сургуулийн шигшээ “Нонг да”, “Beijing United”, Монголын “Хөх толбот дайчид” багууд оролцсон байна.

Монголын баг Бээжин дэх европ тоглогчдоос бүрдсэн “Beijing United” багийг 24:12 оноогоор хожжээ. Бусад орны тамирчдын ур чадвараас судалж, туршлага хуримтлуулах зорилготой урд хөршийг зорьсон манай тамирчид гадны оронд анхны ялалтаа авсан нь энэ юм. Манай тамирчдыг ирэх намар олон улсын тэмцээн хүлээж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөх толбот дайчид” клуб “Beijing United” багийг хожжээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй