Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казакстанд айлчилж байна

2019-05-29 12:31:09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казакстанд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр буюу лхагва гарагт "Евроазийн эдийн засгийн дээд зөвлөл"-ийн уулзалтад оролцоно.

Өчигдөр Путин Владимир нийслэл Нурсултан хотод буумагцаа Казакстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзсан байна. Энэ үеэр Нурсултан Назарбаев Оросын Төрийн тэргүүнд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлсэнд нь, мөн Евроазийн нэгдсэн бодлогын 25 жил, Евроазийн эдийн засгийн холбоо байгууладсаны таван жилийн ойг тохиолдуулан Казакстаны анхны Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасныг гардуулжээ. 

ОХУ-аас ""Евроазийн эдийн засгийн дээд зөвлөл"-ийн хурал энэ бүсийн гишүүн улсуудын 2019-2020 оны макро эдийн засгийн гол чиглэлүүдэд анхаарал хандуулахаас гадна бараа бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийг чөлөөлөх тухай, мөн цахим эдийн засгийн хамтын ажиллагааны талаар гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудын баримтууд гэх мэт асуудалд төвлөрч хэлэлцэнэ" гэж мэдээлсэн.

Мөн “Гишүүн улсуудын дээд зөвлөл нь Евроазийн эдийн засгийн холбооны сүүлийн таван жилийн ажлын үр дүнг үнэлж, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, санхүү, нийгмийн бодлогын зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар жагсаалт гаргана” гэж Кремль мэдэгдэлдээ дурджээ.

Дээд хэмжээний хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Армени, Беларус, Казакстан, Киргизстан гэсэн Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудын тэргүүн оролцоно. Мөн Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар ажиглагч гишүүнээр урилгаар оролцдог байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казакстанд айлчилж байна   
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй