Шууд Chart

Аргентинд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг хүсч байна

2019-05-29 14:14:12

Аргентинчууд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг хүсч байна. Тус улсын парламентын доод танхимаас мягмар гарагт энэ асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг дээд танхимдаа хүргүүлсэн байна.

Үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх төслийг парламентын дээд танхимаас нь жил орчмын өмнө дэмжилгүй унагаж байжээ. Гэвч энэ асуудлыг дэмждэг идэвхтнүүд парламентын доод танхим дахин хууль өргөн барьсан явдлыг дэмжин Конгрессийн байрны гадаа бүх нийтийн жагсаал зохион байгуулсан байна.

Хуулийн төслийн хувьд өмнөхтэй адил боловч үр хөндүүлэхийг хүссэн эмэгтэйчүүдэд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх талаар тусгасан байна.

Өнгөрөгч оны наймдугаар сард Аргентиний парламентын дээд танхим 14-н долоо хоногтой жирэмсэн эмэгтэй үр хөндүүлэхийг зөвшөөрсөн хуулийг төслийг 38/31-ийн харьцаатайгаар эсэргүүцэж унагаж байсан юм.

Түүнээс өмнө парламентын доод танхим 2018 оны долоодугаар сард үр хөндөлтийг маш бага тооны ялгаатайгаар дэмжсэн байдаг. Жил бүр Аргентин улсад дор хаяж 350 мянган эмэгтэй нууцаар үр хөндүүлдэг болохыг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлдэг. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд өндөр үзүүлэлт гэж үздэг юм.

Одоогоор тус улс зөвхөн хүчирхийлүүлсэн, эсвэл биеийн байдал нь хүнд эрсдэлтэй эмэгтэйчүүдийг л хүүхдээ авахуулахыг зөвшөөрдөг юм. Латин Америкийн орнуудаас Уругвай, Куба улсууд үр хөндүүлэхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Аргентинд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг хүсч байна  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй