
Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч “Хуавэй” компани АНУ-ыг шүүхэд өглөө. Тус компанийг хар жагсаалтад оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн эд анги, технологиос худалдан авахыг хориглон, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, ийнхүү шүүхэд хандсан байна.
Энэ хориг нь нийтийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж “Хуавэй”-гаас үзэж байна. “Энэ хууль нь "Хуавэй" буруутай гэж шууд тодорхойлж, их хэмжээгээр хориг тавьсан үйлдэл. Энэ компанийг АНУ-ын зах зээлээс шахаж гаргах гээд зорилго нь тун тодорхой” гэж гомдолд бичсэнийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.
АНУ-ын шүүхээс компанид тавьсан энэ хоригийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хоригийн биелэлтийг зогсооно гэдэгт “Хуавэй” компани найдаж байна.
АНУ-ын Худалдааны яам энэ сарын 15-нд “Хуавэй” болон түүний 70 салбарыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой харшилдах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтдаа оруулсан юм.
Үүний дараахан “Гүүгл” корпораци “Хуавэй”-тэй бизнес харилцаагаа зогсоосноо зарласан байна. Ингэснээр Хятадын ухаалаг гар утас АНУ-ын “Ай-Ти” компанийн үйлчилгээнд орох эрхгүй болж, Андройдын шинэчилсэн хувилбарыг авч чадахгүйд хүрнэ. Түүнчлэн гар утас худалдан авагчид цаашид “Жи-мэйл”, “Ю-түб” зэргийг ашиглаж чадахгүй болно гэсэн үг юм.
“Хуавэй” компани АНУ-ыг шүүхэд өглөө | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.