
АНУ байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. АНУ-ын эрчим хүчний яамнаас лхагва гарагт Техас дахь шингэрүүлсэн хийн үйлдвэрээ өргөжүүлж буйгаа зарласан байна. Ингэснээр тус улс дэлхийн бусад улсуудад нийлүүлдэг байгалийн шингэрүүлсэн хийн хэмжээг нэмэгдүүлж, 30 мянга орчим ажлын байр шинээр бий болгох юм байна.
Мөн АНУ хийн түлшний эрх чөлөөг мэдэрнэ гэж АНУ-ын Эрчим хүний асуудал хариуцсан сайд Марк Менезес ярьсан байна. Тэрбээр “Энэ нь АНУ-ын Засгийн газар ажлын байраа нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт гаргах, цэвэр эрчим хүчний хэрэглээг өсгөх үүрэг зорилтдоо ахиц гаргаж байгаагийн илрэл юм” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан тээврийн хэрэгслийн хорт хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгохоос Дональд Трампын засаг захиргаа татгалзсан гэдгийг хэвлэлүүд сануулж байна.
Дональд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2015 оны уур амьсгалын гэрээнээс гарч, АНУ-ын талд сөрөг нөлөө үзүүлэхээргүй шударга гэрээ байгуулахыг хүсч байна гэж хэлж байсан юм.
АНУ байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаагаа зарлалаа | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.