Шууд Chart

Жулиан Ассанжийн бие мууджээ

2019-05-30 14:27:45

“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон хотын Белмарш хориход хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь мууджээ. Түүнийг өчигдөр хорихын эмнэлэгт хүргэсэн тухай “Викиликс” сайтын “твиттер” хуудсаар мэдээлсэн байна.

Мэдээлэлд “Белмарш хориход 7 долоо хоног байх хугацаандаа бие нь муудсаар, жин их хаясан. Хорихын удирдлагуудаас эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргасан нь үүнийг нотолно” гэжээ. Түүнчлэн Жулиан Ассанжийн биеийн байдал тааруу байгаад маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Жулиан Ассанжийн биеийн байдал Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд байх үеэс л дордож эхэлсэн гэнэ. Дипломат төлөөлөгчийн газрын амьдрах нөхцөл хүний үндсэн эрхийг зөрчиж байсан гэж “Викиликс”-т тэмдэглэсэн байна.

Жулиан Ассанжийн өмгөөлөгчид ч Британийн хорихын нөхцөлөөс болж биеийн байдал нь улам дордож болзошгүй гэж энэ сарын 2-нд мэдэгдэж байлаа. Эмч нарын олж тогтоосноор Жулиан Ассанж дунд зэргийн сэтгэл гутралд орсон. Амьсгалын замын халдварт өвчтэй, Эквадор улсын Элчин сайдын яаманд удаан байснаасаа болж шүд нь өвчилсөн гэжээ.

Жулиан Ассанж нь 2012 онд Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт орооцолдсоноосоо хойш удалгүй Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд нуугдсан юм. Тэрбээр өөрийг нь АНУ-д шилжүүлэхээс айж байлаа. Учир нь АНУ-д шилжвэл нууц материалууд дэлгэсэн хэргээр цаазын ял авах эрсдэлтэй байсан юм.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Эквадор улсын дипломатчид Жулиан Ассанжийг Британийн засаг захиргаанд шилжүүлсэн байна. Энэ сарын 23-нд АНУ-аас түүнийг 17 шинэ зүйл заалтаар буруутгажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жулиан Ассанжийн бие мууджээ   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй