Шууд Chart

Токио хотод жагсаал болов

2019-05-30 16:48:32

Хууль бусаар булаан эзэлсэн хойд газар нутгийг эргүүлэн өгөхийг шаардсан хэт барууныг дэмжигчдийн жагсаал Японы нийслэл Токио хотод өнөөдөр болж байна. Токиод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар “2+2” форматын хэлэлцээрт оролцохоор хүрэлцэн ирсэн тухай “ТАСС” агентлаг дамжууллаа.

Уулзалт Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн өргөө, эрх баригч Либерал ардчилсан намын төв байр байрладаг нийслэлийн төвийн нэгэн дүүрэгт болж байгаа юм.

Энд жагсагчид “Хойд газар нутгаа эргүүлэн авах”-ыг уриалсан лоозон барин зогсчээ. Түүнчлэн нийслэлийн төвийн хэсгийн замаар чанга яригч, лоозон байрлуулсан автобусууд хөлхөж, Өмнөд Курилын арлуудыг “Оросын хууль бусаар булаан эзэлсэн газар нутаг” гэж хашгирч байна. Жагсаал цуглааны үеэр ямар нэгэн мөргөлдөөн гараагүй гэнэ.

ОХУ, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” форматын өмнөх хэлэлцээр өнгөрсөн оны долоодугаар сард болсон. Өмнөх уулзалтаар сайд нар аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, алан хядах ажиллагаа, олон улсын мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой яриа хэлэлцээ явуулах, түүнчлэн Солонгосын хойг, Сирийг тойрсон асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Токио хотод жагсаал болов  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй