
Өмнөд Солонгос улс ирэх 2020 онд болох "Аюулгүй байдал, хамтын ажиллагааны форум"-д Умард Солонгосын төлөөлөгчдийг урина. Энэ тухай Чэжү мужийн амбан захирагч Вон Хи Рён пүрэв гарагт Чэжүд болж байгаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн форум”-ын үеэр мэдэгдлээ.
Тэрбээр “Бид 2001 оноос эхлэн Өмнөд Солонгост зохион байгуулж байгаа Чэжүгийн форумдаа ирэх жил Умард Солонгосыг урих шийдвэр гаргасан” гэж хэлсэн байна.
Нэрт улстөрчид, бизнесмэнүүд, шинжээчид аюулгүй байдал, хамтын ажиллагаа, Ази-Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийг хэлэлцдэг энэ үйл ажиллагаанд Умард Солонгосын тал оролцсоноор Пехньяны байр суурийг илүү ихээр ойлгож, үнэт саналаа солилцоно гэж амбан захирагч хэллээ.
Өмнөд Солонгосын урд хэсэгт орших Чэжү арал нь Умард Солонгостой тогтмол бараа нийлүүлэлт хийсэн анхны бүсүүдийн нэг, “С витамины дипломат ажиллагаа” явуулсан гэдгээрээ хэвлэл мэдээллээр алдаршсан газар гэнэ.
Учир нь амтат жүрж ихээр ургадаг энэ бүсээс анх Умард Солонгос руу жимс нийлүүлж эхэлжээ. Тиймээс амбан захирагч Пехньянтай илүү ойртох, хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлэх хүсэлтэй гэж онцлон тэмдэглээд Умард Солонгосын Төрийн тэргүүн Ким Жон Уныг байгаль, тэнгис, далайн эргээрээ алдартай энэ бүсэд ирээдүйд айлчилна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
"Аюулгүй байдал, хамтын ажиллагааны форум"-д Умард Солонгосын төлөөлөгчдийг урина | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.