Шууд Chart

Сургуулиа төгсөхөөс өмнө заавал 10 мод суулгах шинэ хууль баталжээ

2019-05-30 17:02:16

Филиппин улсад дунд болон их, дээд сургууль, коллеж төгсөгчдийг сургуулиа төгсөхөөс өмнө заавал 10 мод суулгах шинэ хууль баталжээ. Энэ хуулийн үр дүнд зөвхөн нэг үе л гэхэд 525 тэрбум мод суулгах боломжтой юм байна.

Үүгээрээ тус улс дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэнэ гэж үзэж байна. Тус улсад жил бүр бага сургуулийг 12 сая гаруй, дунд сургуулийг таван сая сурагч төгсдөг. Мөн 500 мянга орчим оюутан коллежоо төгсдөг байна.

Төгсөгчдийг ой, хамгаалалттай зарим газар нутаг, цэргийн полигон болон хаягдсан газарт мод суулгах ажилд дайчлах аж. Суулгах модны төрөл, зүйл нь тухайн газар орныхоо цаг уур, хөрстэй зохицсон байхаас гадна орон нутагт өнгө үзэмж нэмэх ёстой гэжээ.

Филиппин улсын Боловсролын яам, Дээд боловсролын хороо энэ хуулийн хэргэжилтийг хангаж ажиллах юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сургуулиа төгсөхөөс өмнө заавал 10 мод суулгах шинэ хууль баталжээ  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй