
Оросын талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, хуйвалдсан гэх хэргээр Дональд Трамп бүрэн цагаадаагүй гэж Роберт Мюллер мэдэгдлээ. Хэргийг мөрдөж ажилласан тусгай зөвлөх Роберт Мюллер энэ хэргээр анх удаа лхагва гарагт мэдээлэл хийсэн байна. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яаманд харьяалагддаг тусгай мөрдөгчийн албанаас огцорч байгаагаа зарлах гэж энэ тухай ярьжээ.
Роберт Мюллер “Ерөнхийлөгч Дональд Трамп хуулийг гажуудуулсан гэх хэргээс бүрэн цагаатгагдах боломжгүй. Хэрэв бидэнд Ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг батлах баримт байсан бол хууль зөрчөөгүй гэж хэлэх байсан. Гэхдээ бид түүнийг тийм хэрэг үйлдсэн эсэхийг тогтоогоогүй” гэжээ.
Мөн “АНУ-ын Хууль зүйн яамны бодлого Дональд Трампыг Ерөнхийлөгчөөс нь огцруулахаар хэрэг үүсгэхээс хамгаалаад байна” гэж мэдэгджээ.
Роберт Мюллерийн энэ мэдэгдэл Америкийн улс төрийн сөрөг хүчин болох Ардчилсан намынхныг, энэ хэрэгтэй холбогдуулан бүрэн дүүрэн шалгалт оруулахыг уриалж байна гэж хэвлэлүүд бичиж байна.
Гэвч Роберт Мюллер өөрөө энэ хэргээр конгресст дуудагдсан байлаа ч, дэлгэрэнгүй тайлбарлаад байх нь өөрт нь таатай зүйл авчирна гэж бодохгүй байгаагаа хэвлэлийнхэнд хэлсэн байна.
Роберт Мюллер Оросын талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх хэргийн мөрдлөг шалгалтыг хийж дууссаны дараа АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Вилъям Барр “Мюллер Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг хэрэг үүсгэх хангалттай баримт олж тогтоогоогүй байна” гэж мэдэгдэж байсан юм.
Роберт Мюллер: Дональд Трамп бүрэн цагаадаагүй | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.